Мэдээ мэдээлэл

Ханх сумын аялал жуулчлалын форум

2018/10/11

“ХНБЦГ-ын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-өөс Хөвсгөл аймгийн  Ханх  сумын ЗДТГ-тай хамтран “Аялал жуулчлалын форум”-ыг 2018 оны 1-р сарын 18- ны өдөр Ханх суманд зохион байгууллаа. 

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор төслөөс санаачлан тус суманд анх удаа зохион байгуулагдаж буй уг форумд Ханх сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, Хилийн цэргийн дугаар заставын дарга, Хөвсгөлийн Улсын ТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, Аялал жуулчлалын хамтын менежментийн дэд зөвлөлийн гишүүд, Ханх суманд аялал жуулчлал эрхлэгч зэрэг нийт 49 хүн оролцов.        

Уг зөвлөгөөнөөр Ханх сумын аялал жуулчлалын давуу болон сул тал, аялал жуулчлал эрхлэхэд тулгамдсан асуудлууд, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар  хэлэлцсэн юм.

Мөн форумаар Ханх сумын аялал жуулчлалын хөгжлийн нэгдсэн бодлого, алсын харааг тодорхойлж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогч талууд нэгдсэн нэг шийдэлд хүрсэн нь их үр дүнтэй ажил боллоо гэж сумын удирдлага болон нутгийн иргэд онцлож байв.