Мэдээ мэдээлэл

Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах сургалт зохион байгуулав.

2018/10/11

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн малчид, малчдын бүлгийн төлөөлөл болох нийт 101 хүнд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах арга технологи, сав баглаа, хаяг шошгыг шийдэх, тоног төхөөрөмж ашиглах тухай  онол, дадлага хосолсон сургалтыг 2017 оны 07 дугаар сард төслийн 4 суманд зохион байгуулав. 

Сургалтад оролцогчид ааруул хийх шинэ технологи (үрлэн, хэвлэсэн, иштэй), зайрмаг, (аарцтай, жимстэй, тарагтай),  амтлаг аарц, амтлаг тараг, иогурт, үзэмтэй бяслаг, ээдэмтэй боов, луувантай ээдэм, тарган торт, аарцтай кекс, шар сүүний ундаа гэх мэт бүтээгдэхүүнийг амт чанар, загвар үзэмжтэй  хийж сурч, сав баглааны төрөл зүйлийг мэдэж, тоног төхөөрөмж дээр ажиллаж, хаяг шошготой бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрүүлэх талаар мэдлэг, ур чадвар эзэмшив. Ингэснээр цаашид өрхийн болон бүлгийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ач холбогдолтой сургалт боллоо. 


СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АМТАЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭ

Төслийн хүрээнд зохион байгуулсан Хатгал тогон, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Ханх, Рэнчилхүмбэ, Чандмань-Өндөр суманд зохион байгуулсан сүүн сүүн бүтээгдэхүүний сургалтад оролцогчид сургалтын үеэр хийсэн төрөл бүрийн амтат бүтээгдэхүүнээр нутгийн иргэд болон удирдлагуудыг дайлан сурсан мэдсэн зүйлээ танилцуулан халуун яриа өрнүүллээ.