Мэдээ мэдээлэл

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах сургалт зохион байгуулав.

2018/10/11

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон - 2017 оны 3 сарын 23-24

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын малчдын бүлэг, хоршоо, мал, мах бэлтгэн нийлүүлдэг, худалдан борлуулдаг нийт 15 иргэнд ариун цэврийн шаардлага хангасан хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хийх, мах бэлтгэх, савлах энгийн арга аргачлалын талаарх онолын болон дадлага сургалтыг зохион байгуулав. 

Мөн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бага оврын тоног төхөөрөмж, сав баглаа боодлын талаарх мэдээлэл, сургалтын материалаар сургалтад оролцогчдыг хангасан нь цаашид энэ чиглэлээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг бий болгов.