Мэдээ мэдээлэл

Хүлэмжинд хүнсний ногоо тарих сургалт болов.

2018/10/11

Нутгийн хүн амд түшиглэсэн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн дэмжих хүрээнд  Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын  ажилгүй, өрхийн орлого багатай, ногоо тарьдаг болон тарих хүсэл сонирхолтой нийт 18 иргэдийг хамруулсан хүлэмжинд хүнсний ногоо тарих сургалтыг  2017 оны 06 дугаар сарын 12-13-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон зохион байгуулав. Сургалтад хамрагдсан иргэдэд хүлэмжинд ногоо тарих онолын болон дадлага сургалт өгснөөр жуулчдад хүнсний шинэ ногоо нийлүүлэх, өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв.