Мэдээ мэдээлэл

Ноосоор бүтээгдэхүүн хийх сургалт зохион байгуулав.

2018/10/11

Уламжлалт аргыг орчин үеийн техник, технологитой хослуулан ноос боловсруулж, гар урлал, бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний эд зүйлсийг хийх иргэдийн сонирхлыг харгалзан нийт 30 иргэнийг хамруулсан ноосоор бүтээгдэхүүн хийх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Мөрөн хот, Хатгал тосгонд тус тус зохион байгуулав. Сургалтын үр дүнд уламжлалт болон орчин үеийн арга, технологийг хослуулан ноосоо боловсруулах, төрөл бүрийн бэлэг дурсгал, малгай, ороолт, гутлыг хийж сурснаар цаашид энэ чиглэлээр өрхийн бичил бизнес эрхлэх ур чадвар эзэмшив.