Төслийн танилцуулга

МОН (9183): Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл

Ерөнхий мэдээлэл

ТӨСЛИЙН САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Азийн Хөгжлийн банк /АХБ, Ядуурлыг Бууруулах Японы сан /JFPR
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймаг, Хатгал тосгон
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ: Буцалтгүй тусламж
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН НИЙТ ХЭМЖЭЭ: 3.0 сая ам.доллар
ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2016/03-2019/12 сар
ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ СУМД: Хөвсгөл аймаг (Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх, Рэнчинлхүмбэ сумд, Хатгал тосгон)

Төслийн зорилго

Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ. Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл болно. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт оролцооны шинэ механизмуудыг туршиж нэвтрүүлэх бөгөөд үүнд аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн нэгдсэн арга замууд, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ард иргэдийн өөрсдөө удирдах эргэлтийн сан зэрэг багтана.

Хүлээгдэж буй үр нөлөө

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүст тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлснээр иргэдийн орлого нэмэгдэж, байгалийн нөөцийн болон хог хаягдлын менежмент сайжирна.

Төслийн үр дүн
Үр дүн 1.

Хатгал болон Ханх сууринд нутгийн хүн амд түшиглэсэн аялал жуулчлал хөгжсөн байна. Энэ хүрээнд: (i) ХНБЦГ-ын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд, сумын нутгийн удирдлагын дунд аялал жуулчлалын хамтын менежментийн санаачилгыг турших; (ii) оролцогч талуудын баримтлах нэгдмэл алсын хараа, аялал жуулчлалын менежментийн зорилтууд болон аялал жуулчлалын ёс зүйн дүрмийг боловсруулах; (iii) хөтчийн үйлчилгээ үзүүлэх, гар урлалын бүтээгдэхүүн хийх, жуулчны баазуудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх г.м өрхийн бичил бизнес болоод нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын санал санаачилгыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үр дүн 2.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар, орчны бүсэд мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментийн чадавхи сайжирсан байна. Энэ хүрээнд: (i) ХНБЦГ болон орчны бүсэд амьдарч буй малчин өрхүүдийн дунд малчдын бүлэг байгуулах; (ii) сүргийн тоо толгой, бэлчээрийн менежмент зэрэг нутгийн нөхцөл байдалд тохирсон менежментийн төлөвлөгөөг малчдын бүлэг тус бүрээр боловсруулах; (iii) малчин өрхүүд, тэр дундаа аялал жуулчлалаас үүдэлтэй орлогын хүртээмж хязгаарлагдмал өрхүүдийн орлогыг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Малчдын менежментийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн ашиглалтыг сайжруулахад шинжлэх ухааны болоод уламжлалт мэдлэгийг өргөн ашиглана.

Үр дүн 3.

Хөвсгөл нуурийн орчимд хог хаягдлын менежмент сайжирсан байна. Энэ хүрээнд: (i) Хөвсгөл нуурын усны чанарын үзүүлэлтүүдийг тогтмол үнэлэх гэх мэт төслийн үйл ажиллагаатай уялдсан хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх; (ii) хог хаягдлын менежментийн баг бий болгох, байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж болон хогийн сав суурилуулах, нийтийн буудаллах талбайд/ отогдох цэгт төлбөр оногдуулах үйл явцыг шат дараатай хэрэгжүүлж менежментийн багийн цалин, ариун цэврийн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг бүрдүүлэх зэргээр нутгийн иргэдийн манлайлал бүхий хог хаягдлын менежментийн хөтөлбөр хэрэгжүүлэх; (iii) амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлал болон байгаль хамгааллын хамгийн их үр өгөөж өгөх бүсчлэлийг тодорхойлох үүднээс ХНБЦГ-ын дотоод бүсэд шинжлэх ухаан, уламжлалт мэдлэгт тулгуурласан шилдэг туршлагын үнэлгээ өгч, оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг явуулна.

Төсөл удирдах нэгж
Албан тушаал Овог нэр Имэйл хаяг
Төслийн менежер Т.Эрдэнэжаргал erdenejargal@klnp-project.mn
Төслийн үйл ажиллагааны мэргэжилтэн Д.Баярмагнай bayarmagnai@klnp-project.mn
Төслийн нягтлан бодогч А.Сарангуа sarangua210@gmail.com
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Албан тушаал Овог нэр Имэйл хаяг
Төслийн зохицуулагч Б.Гантөмөр ganogs9916@gmail.com
Эко аялал жуулчлалын мэргэжилтэн С.Баттөмөр battumur@klnp-project.mn
МАА ба бэлчээрийн менежмент Гэрэлмаа 88057483grl@gmail.com
Хог хаягдлын менежментийн мэргэжилтэн Г.Дэлгэрмөрөн degine_gd@yahoo.com
Хөдөөгийн санхүүжилтийн мэргэжилтэн Ц.Дагийсүрэн dagiisuren@klnp-project.mn
Орлого бүрдүүлэлтийн мэргэжилтэн М.Батмөнх batuka6699@gmail.com
Хөдөө аж ахуйн боловсруулалт О.Содгэрэл sodgerel@klnp-project.mn
Хамгаалалттай газар нутгийн мэргэжилтэн Б.Мөнгөнтулга Moogii_bmt@yahoo.com
Жэндер ба нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Энхтуяа enkhtuya@klnp-project.mn
Ханх хэсгийн мэргэжилтэн Б.Уянга uyanga_7308@yahoo.com
Жолооч Г.Гүндсамбуу -